2022оны 04дүгээр сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Р.Онончимэг, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус шүүхэд ажиллалаа.
Уулзалтын эхэнд тус шүүхийн тамгын газрын дарга Б.Өлзий шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагаатай холбоотой асуудлаар танилцуулга хийж санал хүсэлтээ илэрхийллээ.
Дараа нь ажлын хэсэг Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, чиглэл, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээллийг танилцуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодлыг сонсож, асуултанд хариулж, шүүхийн байр танхим, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгаа, ажиллах орчин нөхцөлтэй танилцлаа.