Яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагааны биелэлтийн талаарх уулзалт ярилцлагыг зохион байгууллаа

 

 

Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, харуул цагдаа, дэг сахиулагч нарын үйл ажиллагааг хариуцсан ажилтнаар цагдаагийн хошууч Б.Дагвадорж томилогдсон бөгөөд шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, яллагдагчийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, эрэн сурвалжлах ажиллагаа явуулах зэрэг ажлын талаарх тайланг 2022 оны 1-р улирлын байдлаар нийт шүүгч, ажилтнуудын шуурхай хуралдаанд танилцууллаа.

Мөн цаашид анхаарах асуудал болон шүүгчийн захирамжийн биелэлтийг эрчимжүүлэх, ажил сайжруулах талаар харилцан санал солилцлоо.

 

 

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар