Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн Баруун бүсийн төв захын бизнес эрхлэгч, захаар үйлчлүүлэгч ард иргэдэд зориулан "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд шүүхийн байгууллагын онцлог, үйл ажиллагаа, хэрэг, нэхэмжлэл, хүсэлт, гомдол хүлээн авах, шийдвэрлэх процесс, шүүхийн цахим системүүдийн талаар ард иргэдийг гарын авлага, нугалбар хуудас, тараах материалаар тарааж, санал асуулгын хуудас бөглүүлэн, иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар мэдээ, мэдээлэл өгч ажиллав. Нээлттэй шүүх арга хэмжээнд иргэд олон нийт өөрт холбоотой мэдээ мэдээллийг авч шүүхэд хэрхэн хандах талаар заавал шүүхэд очихгүйгээр зөвлөгөө авч байгаадаа талархсан сэтгэгдэлээ илэрхийлж байлаа. "НЭЭЛТЭЙ ШҮҮХ" арга хэмжээг олон нийтийн газруудаар зохион байгуулж байгаад ард иргэдээс шүүхийн байгууллагад талархлаа илэрхийлж байлаа.