Гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж сэжиглэгдэж мөрдөн шалгагдаж байгаа, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, албадлагын арга хэмжээ авагдсан, зөрчил үйлдэж шийтгэгдсэн болон гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Хөвсгөл аймгийн Засаг даргын 2022 оны 02-р сарын 10-ны өдрийн А/51 дүгээр захирамжаар “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-г 14 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна.

 

Аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатараар ахлуулсан тус Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ээлжит хуралдаан болж Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин өөрийн байр сууриа илэрхийлэн оролцлоо.

 

       Хуралдаанаар Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, 2022 оны үйл ажиллагааны жилийн төлөвлөгөө, хорооны ажил үйлчилгээний санхүүжилт, Хөвсгөл аймгийн хэмжээнд хүүхэд оролцсон гэмт хэрэг, зөрчил болон гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн талаарх мэдээлэл, тэдний гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан, нөхцөлийг судлан арилгах, сөрөг нөлөөллөөс тусгаарлах, хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэргийн тоог бууруулах, гэрч, хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд хамтран ажиллах талаар ярилцлаа.

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг