Баянхонгор аймгийн шүүх нь анх 1942 онд дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, бичээч, зарлага гэсэн 6 орон тоотой, эсгий гэр гуравтайгаар анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш 80 жил өнгөрчээ.
2022 онд Баянхонгор аймгийн шүүхийн 80 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж 80 жилийн түүхийг бичилцэж оюун ухаан авьяас чадвар, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан үе үеийн ахмадууд, Баянхонгор аймгийн шүүхэд ажиллаж байсан шүүгч, ажилтнуудыг хамарсан "ДУРСАМЖ УУЛЗАЛТ” 2022 оны 03 сарын 12-ны Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.
Шүүхийн үе үеийн хамт олон 80 жилийн бахархам түүх, бахдам амжилт, алдаа оноо, хүний эрх, эрх чөлөө, хууль ёс, шударга ёсыг сахин биелүүлж байсан он жилүүдийн дурамжтай яриа өрнүүлж, аймаг орон нутгаас шүүхийн ахмадуудад олгосон шагналыг гардуулж, дурсгалын зураг татуулснаар дурсамж уулзалт өндөрлөсөн юм.
Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар