Шүүх, шүүгчийн хараат бус аюулгүй байдлыг хангаж хамгаалах талаарх Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар болон Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан уулзалт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймаг дахь шүүхийн танхимд зохион байгууллаа.
Хамтарсан уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан холбогдох журмуудын хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны хамтран ажиллах төлөвлөгөөг баталж, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо.
Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар