Тус шүүхийн Тамгын газрын дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай  онцлог зохицуулалт” сэдэвт сургалтыг 2022 оны  3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулав.

       Сургалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг уригдан ирж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлах болсон шалтгаан, онцлог зохицуулалтын талаар шүүгч ажилтнуудад дэлгэрэнгүй танилцуулга, мэдээлэл өгсөн юм.

 

       Сургалтад тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, Тамгын газрын дарга, захиргааны нийт ажилтнууд хамрагдлаа.

           

 

 

 

 

 

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар