2021 онд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 687 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, Иргэний хуулиар 384 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 383 маргаан буюу 99.7 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Амжилттай болсон эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн 3 жилийн

маргааны үзүүлэлт

 

Он

Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн өргөдлийн тоо

Эвлэрэл амжилттай болсон маргааны тоо /хувь/

Эвлэрэл амжилтгүй болсон маргаан тоо /хувь/

2019 он

616

 

571 буюу 92.6 хувь

45 буюу 7.4 хувь

2020 он

449

 

405 буюу 90.2 хувь

44 буюу 9.8 хувь

2021 он

451

 

409 буюу 90.6 хувь

42 буюу 9.4 хувь

2021 онд тус шүүхээр нийт 1057 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 451 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 42.6 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 451 өргөдлийн 384 буюу 85.1 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 67 буюу 14.9 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ