Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 онд нийт 1137 нэхэмжлэл хүлээн авснаас 61 нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээж авахаас татгалзсан бөгөөд энэ нь нийт хүлээж авсан нэхэмжлэлийн 5,4 хувийг эзэлж байна. Үүнд: Хүлээн авахаас татгалзсан 61 нэхэмжлэлийг ангилан үзвэл:  

  • Шүүхийн харьяалал зөрчсөн /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.2/ гэх үндэслэлээр 1,
  • Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3/ гэх үндэслэлээр 11,
  • Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5/ гэх үндэслэлээр 6,
  • Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6/ гэх үндэслэлээр 3,
  • Хариуцагчийн хаяг тодорхойгүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9/ гэх үндэслэлээр 18,
  • Зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10/ гэх үндэслэлээр 2,
  • Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11/ гэх үндэслэлээр 20 нэхэмжлэлийг тус тус татгалзжээ.

 

Тус шүүхээс хүлээн авахаас татгалзсан 61 нэхэмжлэлээс 19 нэхэмжлэлийг /31,1 хувь/ нэхэмжлэгчид шүүхэд дахин гаргаснаар шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд үүнээс:  

  • Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3/ гэх үндэслэлээр 11 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас 4 нэхэмжлэлийг,
  • Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5/ гэх үндэслэлээр 6 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас 4 нэхэмжлэлийг,
  • Хариуцагчийн хаяг тодорхойгүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9/ гэх үндэслэлээр 18 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас 1 нэхэмжлэлийг,
  • Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11/ гэх үндэслэлээр 20 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаас 10 нэхэмжлэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд дахин гаргаснаар шүүх хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хэргийг шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн дээрх 61 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн 3-т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар тухайн шатны шүүхэд гомдол гаргасныг тус шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцээд, гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжуудыг хэвээр үлдээж шийдвэрлэж байжээ.

 

БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2022-03-07