Монгол Улсын Шүүхийн тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдлыг иргэдэд ухуулан таниулах ажлыг Ерөнхий зөвлөл болон тухайн шүүхийн Тамгын газар хариуцан ажиллахаар заасны дагуу 2022-2024 онд Баянхонгор аймаг дахь анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нийт 330 иргэнд Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 13 дугаар бүлэгт заасан Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал болон бусад холбогдох дүрэм журмууд, шүүх хуралдаанд хэрхэн бэлтгэх, хэрхэн оролцох талаар ерөнхий ойлголт мэдлэг өгөх зорилгоор Баянхонгор аймгийн төвд оршин сууж буй иргэдийн төлөөлөгчдийн сургалтыг 2022 оны 03 сарын 03-ны өдөр танхимаар, бусад 19 сумдад оршин сууж байгаа иргэдийн төлөөлөгчдийн сургалтыг цахим /zoom/ хэлбэрээр 2022 оны 03 сарын 04-ний өдрүүдэд тус тус зохион байгууллаа.
Сургалтыг шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нээж шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт хандан үг хэлж, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Уламбаяр, шүүгчийн туслах Б.Чулуунчимэг нар Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сонгон шалгаруулах журам, хөлс, эрх үүргийн талаар сургалтыг хийж иргэдийн төлөөлөгчдөд зориулсан гарын авлага бусад материалыг тараан ажилласан ба нийт 160 иргэдийн төлөөлөгч, 19 эрх зүйн ажилтан нар тус сургалтад хамрагдсан байна.
Баянхонгор аймаг дахь шүүхийн Тамгын газар