Орхон аймгийн Баян-Өндөр сумын Орхон цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид 2022.03.09-ний өдөр тус шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

      Сурагчдыг шүүхийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дуламсүрэн, эвлэрүүлэн зуучлагч Б.Алтаншагай нар хүлээн авч уулзаж шүүхийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхим, шүүх хуралдаанд цахимаар оролцох нөхцөл байдал, “Нээлттэй иргэний танхим”, “Шүүхийн үйлчилгээний төв”, шүүх хуралдааны явц, шүүгчийн өрөө тасалгаа, ажилчдын амралтын өрөө зэргийг танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариулсан нь тэдний аялалыг улам сонирхолтой болгож мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтод нь эерэг нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж байна.

       Тус сургуулийн ахлах ангийн сурагчид нь нийгмийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай анги бөгөөд цаашид эрх зүйчээр суралцаж хуульч, шүүгч болох эрхэм зорилготой аж.

 

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР