Монгол Улсын Улсын Их хурлын гишүүн Н.Наранбаатар 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн байрны нөхцөл байдалтай танилцлаа.
Ханбогд сум дахь сум дундын Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүхийн Тамгын газрын дарга Н.Баяржаргал нар шүүхийн үйл ажиллагаа, шүүхийн төсөв, барилга байгууламжийн талаар танилцуулж, шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд түргэн шуурхай үйлчлүүлэхэд тулгамдаж буй хүндрэл бэршээлтэй асуудлуудыг харилцан ярилцаж санал хүсэлтээ илэрхийлэв.
Ханбогд сум дахь сум дундын шүүхийн байрны нөхцөл байдалтай танилцахад Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт, Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч О.Эрдэнэ-Очир нар байлцсан юм.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар