2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаатай холбогдуулан Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмыг шинэчилж нийт шүүгч, ажилчдын хурлаар хэлэлцүүлж баталлаа.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хэрэгжилт, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний чиг үүргийн биелэлтийг ханган ажиллах зорилгоор 5 чиг үүргийн ажлын хэсгүүдийг байгуулж, томиллоо.
Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар