Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн бичиг хүргэгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарч байгаа Ц.Цэцэгсайханд тус шүүхийн хамт олон хүндэтгэл үзүүллээ. Ц.Цэцэгсайхан нь тус суманд шүүх байгуулагдсан үеэс тасралтгүй 21 жил ажилласан анхны ажилтны нэг юм. Ахмад ажилтан Ц.Цэцэгсайханд зориулж хамт олноос нь хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, дурсгалын зүйл гардууллаа.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Шүүхийн тамгын газар