Баянхонгор аймгийн Шүүхийн ахмад шүүгч, ажилчдын хөгжил, нийгмийн оролцоог дэмжих, эргэх холбоог сайжруулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бусад ахмадуудад ахмад шүүгч, ажилтнуудыг танилцуулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн "ШҮҮХИЙН АХМАДЫН ӨДӨРЛӨГ”-ийг 2022 оны 02 сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн "Ахмадын өргөө”-нд зохион байгууллаа.
Уг өдөрлөгийг Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал нээж ахмад шүүгч, ажилтнуудыг танилцуулснаар эхэлсэн юм. Шүүхийн тамгын газрын урлагийн мэндчилгээ, ахмад шүүгч, ажилтанд хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулах, ахмад шүүгч, ажилтнуудын бэлтгэсэн урлагийн үзүүлбэр зэрэг хөтөлбөрт заасан арга хэмжээ 200 гаруй ахмадуудын дунд амжилттай болж өндөрлөлөө.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар