Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж, шүүгч Т.Гангэрэл нар 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цаашид анхаарах асуудлуудын талаар санал солилцлоо.
Уулзалтаар шүүгчийн захирамжид заагдсан хугацаанд дүгнэлтийг гарган ирүүлэх, шүүхтэй уялдаа холбоотой ажиллах зэрэг шаардлагатай асуудлуудын талаар ярилцлаа.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар