Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, архивын тасаг зэрэг байгууллагын төлөөллийн ажил хэргийн уулзалт 2022 оны 02 сарын 21-ний өдөр шүүхийн байранд боллоо.
Уулзалт "Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх’’ сэдвийн дор болж, иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад учирч буй хүндрэл, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрч, төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх тал дээр хамтарч ажиллахаар болов.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар