Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Баянхонгор аймгийн Прокурорын газрын удирдлагуудтай 2022 оны 02 сарын 18-ны өдөр уулзлаа.
Уулзалтаар 2021 онд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн хэргийн товч тоон үзүүлэлтийг танилцуулж, Прокуророос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гарч байгаа алдаа, зөрчил, анхаарах асуудлын талаар ярилцлаа. Түүнчлэн прокуророос эрүүгийн хэрэгт оролцох явцад учирч буй хүндрэл болон хуулийг нэг мөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батдорж "Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх журам”-ыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлын талаар танилцуулж, журмын хэрэгжилтийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар