Баянхонгор аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдийн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн биелэлтийн мэдээ судалгааг 2020 оноос 2021 оны 10 сарын байдлаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулан авч дүн шинжилгээ хийж, шүүгчийн туслах Г.Батзаяа шүүгч, ажилтнуудын хуралд мэдээлэл бэлтгэн танилцууллаа.

 

       Мөн цаашид Баянхонгор аймаг дахь эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхүүдэд шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаарх статистик мэдээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас авч танилцах хэрэгцээ, шаардлага бий эсэх, улмаар статистик мэдээг хэрхэн боловсруулж, ямар хугацаанд танилцуулах талаар шүүгч ажилтнуудын хурлаас тогтлоо.

 

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар