Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүдтэй хамтран ажиллах, санал солилцох уулзалтыг 2022 оны 02 сарын 17-ны өдөр амжилттай зохион байгуулав.

 

       Уулзалтад Баянхонгор телевиз, Хөгжлийн ертөнц TV-10 телевиз, Номгон телевиз, МОНЦАМЭагентлагын Баянхонгор аймаг дахь салбар, Өнөөгийн Баянхонгор сонин, Баянхонгор таймс сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид ирсэн бөгөөд уулзалтыг Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга нээж шүүхийн нээлттэй байдлыг хангах, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажлын хүрээнд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хамтран санал солилцож, тодорхой шийдэлд хүрч ажиллав.

 

 

       Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батдорж ирсэн сэтгүүлчдэд "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ын талаар танилцуулж, гарын авлага материалыг тараан ажилласан ба уг ажлыг Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 11 сарын 22-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар байгуулагдсан "Шүүхийн байранд мэдээлэл түгээх”, "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдааныг мэдээлэх журам”-ыг хэрэгжүүлэх болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг зохион байгуулсан болно.

 

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар