Шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлын хүрээнд шүүхийн Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 2022 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ажиллаж, сум, багуудын ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, тус шүүхийн 2021-2022 онд хэрэгжүүлсэн ажил болон шүүхийн цахим үйлчилгээний талаар танилцууллаа. Энэ үеэр иргэдэд гарын авлага, тараах материал өгч, санал хүсэлтийг сонсож, сонирхсон асуултанд хариулав. Уулзалтын төгсгөлд цаашид хэрэгжүүлэх ажлуудаа дэлгэрэнгүй ярилцлаа. Шүүхийн байгууллага сум орон нутагт хүрэлцэн ирж ажиллаж байгаад тус сумын ард иргэд талархал илэрхийллээ. 

     

 

       Мөн сум орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, сум, багийн ард иргэдэд шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, сумын Нутгийн Захиргааны Ордонд байршуулсан "Шүүхийн мэдээллийн самбар"-ыг үр дүнтэй ажиллуулах, "Нээлттэй дэлгэц"-ээр шүүхийн талаархи шторк, контент, бичлэгийг цацах, сумын цахим хуудаст шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэл байршуулах, багийн хуралд мэдээлэл өгдөг байх зэрэг хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, ажлын төлөвлөгөөгөө баталлаа.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар