Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгууллага, аж ахуй нэгжийн дэргэд эцэг, эхийн зөвлөл байгуулж ажиллуулах зөвлөмж гарсан.
Үүний дагуу Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газраас жил бүр Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газартай хамтран байгууллагынхаа ажилтан, албан хаагчдын гэр бүл, хүүхдийн судалгаанд үндэслэн тэдэнд чиглэсэн хөгжил, хамгааллыг дэмжих үйл ажиллагааг үе шаттай төлөвлөн зохион байгуулдаг.
Хөвсгөл аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж, хүүхэд хамгааллын бодлого, журмыг хэрэгжүүлэхэд үр дүнтэй хамтран ажилласанд талархал илэрхийлэн Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх “Эцэг, эхийн зөвлөл”-ийг Хөвсгөл аймгийн 2021 оны “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр тодруулж Батламж, мөнгөн шагнал олголоо.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар