ТУС ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОРОН ТООНЫ БУС ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

 

       Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын тушаалаар байгуулагдсан орон тооны бус шуурхай штаб хурлыг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулав.

 

 

       Хуралдаанаар тус сумд гамшгийн үеийн "Шар түвшин”-д шилжсэнтэй холбогдуулан эрүүгийн болон зөрчлийн хэргийг хэвийн авч, үйлчлүүлж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримталж буй эсэхэд хяналт тавих, ариутгал, халдваргүйжилт хийх хуваарь зэрэг зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР