ТАРХАЛТЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар болон тус сумын Онцгой байдлын хэлтэстэй хамтран баталсан "Гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-нд тусгагдсаны дагуу "Гамшгаас хамгаалах тухай”, "Галын аюулгүй байдлын тухай” хууль болон бусад хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, гал түймрийн аюул тохиолдсон үед тухайн обьектын сайн дурын бүлгэм, Аврах гал унтраах анги, аврах бүлгийн харилцан ажиллах үйл ажиллагааг хангах, аюулт үзэгдэл, гал түймрийн аюулыг хохирол багатай даван туулах чадварыг эзэмшүүлэх зорилгоор Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн салаан захирагч, дэслэгч У.Дэмчигсүрэнгээр удирдуулсан салаа галын аюулгүй байдлын тархалтын практик сургалтыг зохион байгууллаа.
Сургалтаар гал гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, галын дуудлага мэдээллийг үнэн зөв өгөх зэрэг практик сургалтыг зохион байгууллаа.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР