ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Шүүхийн захиргааны ажилтны Ёс Зүйн Зөвлөлийн хурал зохион байгуулагдлаа. Хурлаар Ёс Зүйн Зөвлөлийн 2021 оны ажлын үр дүн, ажлын тайланг хэлэлцэж, 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, 2022 онд хэрэгжүүлэх Ёс Зүйн зөвлөлийн ажлын төлөвлөгөөг баталлаа. Шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хамтарсан багийн ажлыг эрчимжүүлэх, шүүхээс олон нийтэд чиглэсэн ажил, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны сургалт, спорт, урлагийн арга хэмжээ, хамт олны дунд зохион байгуулах ажлуудыг тусгай төлөвлөгөөний хүрээнд хамтран зохион байгуулахаар боллоо.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар