БАЙГУУЛЛАГЫН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн дэргэдэх байгууллагын Эцэг Эхийн Зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Хурлаар 2019-2021 оны ажлын үр дүнгийн талаар дүгнэн ярилцаж, тус шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын үр хүүхдүүдийн суурь хүмүүжилд анхаарах асуудлын талаархи төр засгийн болон мэргэжлийн байгууллагуудын өгсөн зөвлөмж, зөвлөгөө, эцэг эх - хүүхдийн амьд холбоо, хүүхдийн хөгжил, ёс суртахуунлаг зөв хүмүүн болгон өсгөн хүмүүжүүлэхэд эцэг эхчүүдийн анхаарах асуудал, тайлант онд хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож, 2022 оны ажлын төлөвлөгөөнд зарим тодотгол оруулж, Эцэг Эхийн Зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнийг нэгээр нэмэгдүүлэн баталлаа.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар