ӨМЧ ХАМГААЛАХ БАЙНГЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурал зохион байгуулагдаж, тус шүүхийн бүртгэлтэй үндсэн болон эргэлтийн хөрөнгө, техник тоног төхөөрөмжийн ашиглалт, эд хариуцагч нарын эд хөрөнгө ашиглалтын байдал, шинээр бүртгэсэн болон данснаас хасч актлуулах эд хөрөнгийн санал, эд хөрөнгийг зориулалтын дагуу үр өгөөжтэй ашиглахад анхаарах асуудал, шүүхийн байрны урсгал болон их засварын төлөвлөлт, албаны орон сууцны ашиглалт, эд хөрөнгийн бүртгэл тооллого, хадгалалт, хамгаалалт, холбогдох хууль, журмын хэрэгжилтийн талаар танилцуулга хийж, Байгууллагын Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж, батлан хэрэгжүүлэх саналыг дэмжиж, 2022 оны Ажлын төлөвлөгөөгөө баталлаа. Төрийн Өмчийн Бодлого зохицуулалтын газраас Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаар уламжлан ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд Тамгын газрын даргын тушаалаар Зөвлөмжийн хэрэгжилтийн төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийн тайланг 2022 оны 03 дугаар сарын 15-нд багтаан хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар