Үйлчилгээний албан тушаалтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгууллаа
Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/04 дугаартай тушаалаар Төрийн үйлчилгээний албан тушаалтантай байгуулах “Хөдөлмөрийн гэрээ”-ний төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлыг хэсэг Хөдөлмөрийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, бусад хууль, холбогдох журам, төрийн үйлчилгээний ажилтнуудын саналыг үндэслэж боловсруулсан гэрээний төслийг Шүүхийн тамгын газрын даргад танилцуулсан юм.
Энэ дагуу Шүүхийн тамгын газрын дарга Б.Амартүвшин үйлчилгээний албан тушаалтнуудтай уулзаж, хөдөлмөрийн гэрээнд орсон голлох зохицуулалтын талаар мэдээлэл өгч хөдөлмөрийн гэрээг байгууллаа.
Мөн уулзалтын үеэр гэрээ болон хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ сайтар хэрэгжүүлж, хариуцлагатай ажиллахыг даалгалаа.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар