Баримт нягтлан шалгах комисс хуралдлаа
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль, Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, Шүүхийн архивын ажиллах журам, Байгууллагын архивын ажлын үндсэн зааврыг хэрэгжүүлэх, хяналт тавих зорилгоор жил бүр Баримт нягтлан шалгах комисс хуралдан хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг баталж, архивт хэрэг, баримт бичиг хүлээн авах, хадгалах, бүртгэл хөтлөх, архивын үйлчилгээ үзүүлэх ажлын явцтай танилцдаг.
Тамгын газрын дарга Б.Амартүвшингээр ахлуулсан Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг, Шүүгчийн туслах Н.Дагидандорж, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Э.Хулан, Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Отгонтуул нарын бүрэлдэхүүнтэй тус комисс өнөөдөр хуралдаж архивын хүлээн авах баримтын жагсаалт буюу хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг шинэчлэн баталж, байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн баримт бичгийг зөв ангилж бүрдүүлэх, хадгалах хугацааг нь оновчтой тодорхойлох, тэдгээрийг хадгаламжийн нэгж болгон бүрдүүлэхэд анхаарах асуудлын талаар ярилцлаа.
Мөн хурлын үеэр шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлсэн ажлын явцын талаарх мэдээллийг сонсож, цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу баримтуудыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар