ТЕХНИКИЙН КОМИСС ХУРАЛДЛАА

 

    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх Байгууллагын Техникийн Комисс хуралдаж, 2021 оны ажлын үр дүнгээ хэлэлцэж, шүүхийн үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулахад шаардлагатай компьютер, техник, тоног төхөөрөмж, шүүх хуралдааны дуу дүрс бичлэгийн төхөөрөмж, нэгдсэн сүлжээний аюулгүй байдал, хангамж, эрсдэл, албаны суудлын автомашины ашиглалт, сэлбэг хэрэгслийн норм, стандартын хэрэгжилт, хяналт, шүүхийн байрны дэд бүтэц, цахилгаан, техникийн хангамж, ашиглалт зэрэг асуудлын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн, 2022 оны байгууллагын Техникийн Комиссын ажлын төлөвлөгөөг баталж, Техникийн комиссын ажиллах журмын төслийг ойрын хугацаанд боловсруулан баталж, хэрэгжүүлэн ажиллахаар шийдвэрлэлээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар