БАРИМТ БИЧИГ НЯГТЛАН ШАЛГАХ КОМИСС ХУРАЛДЛАА

 

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Баримт бичиг нягтлан шалгах комисс хуралдаж, 2021 оны ажлын үр дүнг хэлэлцэж, байгууллагын сан хөмрөг үүсгэгч архивт хадгалагдаж байгаа хадгаламжийн нэгж, эрүү, иргэн, захиргааны хавтаст хэрэг, материалын хадгалалт, эмх цэгц, бүртгэл, тооллогын дүнг танилцуулж, Улсын Ерөнхий Прокурорын Газрын Эрүүгийн хэргийн Төв Архивт шилжүүлэх саналтай эрүүгийн хэрэг, зөрчлийн хэргийн жагсаалтыг баталж, хадгалалтын хуулийн хугацаа дууссан устгах саналтай хэрэг, материалын талаар судалгааг нарийвчлан хийхээр тогтож, архивын цахимжуулалтыг эрчимжүүлэхээр шийдвэрлэж, анхан болон давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газарт хэрэглэгдэх албан бланк, шүүхийн албан хэрэг хөтлөлтийн стандартыг мөрдөн ажиллах, хавтаст хэргийн албан хэрэг хөтлөлтийн стандартад хяналт тавих зэрэг асуудлуудыг тус бүрт нь хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, 2022 онд шүүхийн төсвөөс баригдах Шүүхийн Архивын Өргөтгөлийг стандартын дагуу чанартай гүйцэтгүүлэх ажилд хяналт тавих асуудлыг 2022 оны Ажлын төлөвлөгөөнд нэмэлтээр тусган баталснаар хурал амжилттай болж өндөрлөлөө.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар