“Гэрэгэ” КИОСК машин ажиллаж эхэллээ
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газрын байранд өнөөдрөөс “Гэрэгэ” КИОСК машин ажиллаж эхэллээ. Шүүхийн архивын үйлчилгээ болон бусад үйлчилгээний төлбөрөө “Гэрэгэ” КИОСК машинаар төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлж цахим төлбөрийн үйлчилгээ үзүүлж байна. Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр шүүхийн үйлчилгээг иргэдэд илүү ойр болгож байгаа юм.
Тодруулбал: Иргэн, хуулийн этгээд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд харьяа татварын байгууллага руу очиж, гүйлгээ хийж баримтыг шүүхэд өгдөг байсан.
Дээрх ажиллагаа нь цаг хугацаа, зардлын хувьд иргэдийг чирэгдүүлж, хүндрэл учруулдаг гэж шүүмжлэл дагуулдаг байсан.
Харин Улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн байрнаас киоск төхөөрөмжөөр төлснөөр шүүхийн төвлөрсөн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэж, илүү хялбар боллоо.
Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар