Шүүгчдийн салбар хороо хуралдлаа

 

       Сэлэнгэ аймаг дахь шүүгчдийн салбар хороо 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

 


 

Үүнд:

  1. Монголын шүүгчдийн холбооны төлөвлөгөөнд хүргүүлсэн саналд үндэслэн тус салбар хорооны 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг нарийвчлан батлав,
  2. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Ард даатгал”-тай байгуулсан “Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал”-тай танилцаж, тус гэрээнд оруулах өөрчлөлтийн талаар саналаа хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулах хүсэлтээ Монголын шүүгчдийн холбоонд хүргүүлэв,
  3. Монголын шүүгчдийн холбооноос зохион байгуулж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах талаар хэлэлцэж,  үзлэгт хамрагдах шүүгчдийн тоо, дэлгэрэнгүй мэдээллийг холбоонд хүргүүлэв,
  4.  Монголын шүүгчдийн холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагааг салбар хорооны гишүүдэд танилцуулж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар тогтов.

 

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газар