“Шүүхийн иргэдийн төлөөлөгч” нарт зориулсан сургалт зохион байгуулав
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 62 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалт бүрдүүлсэнийг Шүүхийн Тамгын газрын даргын 2021 оны А/53 дугаар тушаалаар баталгаажуулсан.
Тус иргэдийн төлөөлөгч нарт сургалт зохион байгуулах ажлын хүрээнд аймгийн төв буюу Есөнбулаг сумд оршин суух иргэдийн төлөөлөгч нарт сургалтыг өнөөдөр /2022.02.14/ танхимаар зохион байгууллаа.
Сургалтыг шүүгчийн туслах Ж.Энхчимэг удирдан явуулж, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох, сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нар иргэдийн төлөөлөгч нарт нэмэлт мэдээлэл өгч, иргэдийн төлөөлөгч нарын сонирхсон асуултад хариуллаа.
Сургалтад 32 иргэдийн төлөөлөгч хамрагдаж, тэдэнд гарын авлага тарааж ажиллалаа.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна