Ахмад шүүгч Т.Долгорсүрэнд хүндэтгэл үзүүллээ
“Монголын шүүхийн ахмадын холбоо”-ны Хөвсгөл аймаг дахь Ахмадын салбар зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч Тогтохдоржийн Долгорсүрэн нь төрийн дээд “Алтангадас” одонгоор шагнуулсанд Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газрын зүгээс талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.
Ахмад шүүгч Т.Долгорсүрэн нь 1981 оноос Хөвсгөл аймгийн Хүнсний үйлдвэрт боловсон хүчний асуудал эрхэлсэн даргын туслахаар ажлын гараагаа эхэлж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйд хуулийн зөвлөх, Монголын өмгөөлөгчдийн холбооны харъяа Хөвсгөл аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газарт хуулийн зөвлөх, өмгөөлөгчөөр 1983 оны 05 сараас 2004 оны 06 дугаар сар хүртэл ажиллаж байгаад Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх анх байгуулагдах үед Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдон 2004 оны 06 дугаар сараас 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан юм. Одоо тэрээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байна.
Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар