ЦАХИМ ШҮҮХ ХУРАЛДААНЫ 14 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭЛЭЛ
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд нийт 116 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 21 хэрэг хэргийн оролцогчдын хүсэлтээр хойшилж, 95 хэргийг хянан хэлэлцсэн.
Хянан хэлэлцсэн 95 шүүх хуралдаанд оролцсон 291 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 17, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 274 иргэн оролцсон байна.
Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 274 буюу 94% нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсон байна.
Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар