ТАМГЫН ГАЗРЫН ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнөөр Короновируст цар тахлын нөхцөлд шүүхийн үйл ажиллагааны ажлын зохион байгуулалт, дотоод ажлын уялдаа холбоо, шүүхээр үйлчлүүлэгч иргэдэд үзүүлэх үйлчилгээний эрэмбэ дараалал, шүүх хуралдааны бэлтгэл ажил, зохион байгуулалт, шүүхийн цахим системүүдийн хөтлөлт, ашиглалт зэрэг асуудлыг хэлэлцлээ. Шүүхийн захиргааны байгууллагын Удирдах ажилтны зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн даргаас өгсөн үүрэг, чиглэлийн талаар Тамгын газрын дарга Д.Даваасүрэн танилцуулж, 2022 онд шүүхийн Тамгын газраас хийж хэрэгжүүлэх бодлогын талаар хэлэлцэн, ажлын зохион байгуулалтыг хангах чиглэлээр хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар