ШҮҮХЭД "ГЭРЭГЭ КИОСК" ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТРҮҮЛЛЭЭ

 

     Шүүхэд нэхэмжлэл гаргахад Улсын тэмдэгтийн хураамж төлөх, шүүхээс лавлагаа тодорхойлолт авах үйлчилгээ авахад лавлагааны хураамж, төлбөр төлөхөд цахим банкны картаар иргэд, үйлчлүүлэгчид шүүхийн мэдээлэл лавлагааны албанд байрлуулсан "Гэрэгэ киоск" цахим лавлагааны автомат машинаар газар дээр нь үйлчлүүлж, заавал банк явахгүйгээр шат дамжлагыг багасгасан үйлчилгээг шүүхийн Тамгын газраас санаачлан, шүүхэд нэвтрүүллээ.      Иргэд "Гэрэгэ киоск" автомат машинаар шүүхийн улсын тэмдэгтийн хураамжаас гадна автомашины татвар төлбөр, иргэний бүртгэлийн зарим лавлагаа зэрэг нэн шаардлагатай цахим лавлагаа мэдээллээ шуурхай авах боломж бүрдлээ.

 

 

 

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар