ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ГАЗАРТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙВ
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан уулзалтыг 2022.01.09-ны өдөр хийв. Уулзалтанд шүүхийн Тамгын газрын эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах болон бусад ажилтнууд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар, дарга удирдлагууд оролцож, шүүхийн шийдвэрийн биелэлтийн 2021оны бүтэн жилийн ажлын үр дүн, цаашид ажлын уялдаа холбооны хүрээнд анхаарах асуудлын талаар санал солилцлоо. Шүүхийн шийдвэрийн биелэлт 2021 онд нэгдсэн дүнгээр 83.2%-иар биелж, өмнөх оноос 0.3%-иар өссөн дүнтэй байгаа нь хамтын ажиллагааны үр өгөөж болохыг талууд тэмдэглэж, 2022 оны хамтран хийх ажлуудаа төлөвлөлөө.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар