ШҮҮХ - ЦАГДААГИЙН ГАЗАР ХАМТРАН АЖИЛЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАВ
Ховд аймаг аймаг дахь шүүхийн Тамгын газар болон Ховд аймаг дахь Цагдаагийн газрын 2022 онд "Хамтран ажиллах төлөвлөгөө"-г хамтарсан тушаалаар баталлаа. Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, шүүх хуралдааны дэг сахиулах, шүүгдэгч, яллагдагчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа гэрч, зохигч, хариуцагчийг шүүхэд албадан ирүүлэх, эрэн сурвалжлах зэрэг асуудлыг хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгаж, 2022 онд санаачлан хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөв.
Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар