2021 ОНД ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААГААР ШИЙДВЭРЛЭСЭН МАРГААНЫ СТАТИСТИК ТООН МЭДЭЭЛЭЛ, ОНЦЛОГ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

  

       2021 онд Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нийт 355 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 209 эрх зүйн маргааныг шийдвэрлэжээ. Үүнээс: 192 маргаан буюу 91.8 хувьд нь эвлэрэл амжилттай болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогч, маргалдагч талуудыг эвлэрүүлсэн байна. Амжилттай эвлэрлийн хувь хэмжээ өндөр үзүүлэлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.   

 

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны сүүлийн 3 жилийн

маргааны үзүүлэлт

 

 

Он

 

Эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэсэн өргөдлийн тоо

 

Эвлэрэл амжилттай болсон маргааны тоо/ хувь/

 

Эвлэрэл амжилтгүй болсон маргааны тоо/хувь/

 

2019 он

 

306

 

297 буюу 97.0 хувь

 

9 буюу 3.0 хувь

 

 

2020 он

 

200

 

183 буюу 91.5 хувь

 

17 буюу 8.5 хувь

 

2021 он

 

209

 

192 буюу 91.8 хувь

 

17 буюу 8.2 хувь

 

 

       График-1. 2021 онд тус шүүхээр нийт 637 иргэний хэрэг шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 192 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь иргэний хэргийн шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 30.1 хувиар бууруулжээ. Энэ нь шүүхийн бус аргаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар маргаан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө өндөр байгааг илтгэн харуулж байна.     

 

 

       График-2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэсэн нийт 209 өргөдлийн 193 буюу 92.3 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 16 буюу 7.7 хувь нь гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаан эзэлж байна.  

 

 

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ

ШҮҮХ ДЭХ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ