Төрийн дээд медаль гардууллаа

 

       Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101, Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр зарлигаар Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба нарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасныг өнөөдөр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Эрдэнэбат хамт олны өмнө гардуулж, баяр хүргэлээ.

 

   

 

       Энэ үеэр Шүүхийн тамгын газраас Төрийн дээд медаль хүртсэн Ерөнхий шүүгч нарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардууллаа.

       Мөн шүүхийн захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажилсныг үнэлж "Монголын шүүхийн захиргааны ажилтны холбоо"-ноос шүүгчийн туслах П.Ундрахыг "Хүндэт өргөмжлөл"-өөр шагнасныг Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхзориг гардуулж баяр хүргэлээ.

 

Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар