ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

 

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дүгээр зарлигаар Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Готовын Уламбаярыг Төрийн дээд "Алтан гадас” одонгоор шагнасныг Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газрын дарга М.Майжаргал шүүхийн хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

 

       Шүүгч Г.Уламбаяр нь анх 1987 оны 08 сарын 01-ний өдрөөс Баянхонгор аймгийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 1993 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сум дундын шүүхийн шүүгчээр томилогдон шүүхийн байгууллагад 32 жил шүүгчээр 29 дэх жилдээ хөдөлмөрлөж шүүхийн хараат бус, бие даасан байдал, шүүхийн эрх зүйг хөгжүүлэх, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт оруулсан хувь нэмрээ ийнхүү үнэлүүллээ.

 

 

 

 

Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газар