Архангай аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна
Төрийн дээд одон медалиар шагнуулав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж шүүхийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэнг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэнг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар шагнасныг шүүхийн Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт шүүхийн хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэв.
Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар