Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг (шинэчилсэн найруулга) 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс даган, мөрдөж байна. Уг хууль батлагдаснаар өмнө нь хэрэгжиж байсан Иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчингүй болж, дээрх хуулийн 13 дугаар бүлэгт иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульчилж оруулсан.
Үүнтэй холбоотойгоор тус шүүхийн Тамгын газар нь Шүүхийн тухай хууль , шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлалын талаарх сургалтыг хороодын зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарт орлоо.
2022, 2023 онд тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 788 иргэн шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон бөгөөд тэдэнд зориулсан гарын авлага, сургалтын урилгыг хороодын ажилтнуудаар дамжуулан сонгогдсон иргэдэд хүргэхээр тараасан юм.
Сургалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олонд талархал илэрхийлье.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР