Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд

сургалт зохион байгууллаа

 

      Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж заасны дагуу Завхан аймгийн иргэдээс санамсаргүй аргаар цахим хэлбэрээр сонгогдсон иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалт мэдээллийг амжилттай зохион байгууллаа.

 

       

       Иргэдийн төлөөлөгч нь санал дүгнэлтээ хэнээс ч хараат бусаар гаргах ба шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ гэж хуульд зааж өгснөөрөө онцлог юм.

      Уг сургалтаар Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хориглох зүйл, шүүх хуралдаанд эдлэх эрх, иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, харилцан ярилцлаа.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар