“Элсэн цаг” танин мэдэхүйн уралдаант тэмцээн зохион байгууллаа
Монгол улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн залуучуудын зөвлөлийн “Сургалт, танин мэдэхүйн хэсэг”-ээс санаачлан шүүгч, ажилтнуудын Үндсэн хуулийн болон танин мэдэхүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Элсэн цаг” танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг 2021.01.13-ны өдөр зохион байгууллаа.
Тэмцээн 5 үе шаттайгаар явагдсан бөгөөд шүүгч, ажилтнууд 4 багт хуваагдаж, мэдлэг чадвар, авхаалж самбаагаараа өрсөлдсөн юм.
Нийлбэр дүнгээрээ сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн ахлагчтай “Төрт ёс” багт тэргүүлж, эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох ахлагчтай “Шонхорууд” баг дэд байрт шалгарч, тус бүр өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Шүүхийн залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж, тэмцээнд идэвх санаачилгатай оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа талархал илэрхийлье.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР