“Үндсэн хуулийг хэн сайн мэдэх вэ" танин мэдэхүйн
АХА тэмцээнийг зохион байгууллаа
Монгол улсад ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хуулийг хэн сайн мэдэв вэ” танин мэдэхүйн АХА тэмцээнийг тамгын газрын ажилтнуудын дунд зохион байгууллаа.
Тэмцээнд авхаалж самбаа, оюун мэдлэгээрээ бусдаасаа манлайлж 1-р байрт шүүгчийн туслах Д.Ганчимэг, 2-р байрт мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг, 3-р байрт эвлэрүүлэн зуучлагч Б.Нинжбадгар нар шалгарлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт ажилтнууддаа ажлын амжилт хүсье.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар