Шинэ, ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан сургалт,

танин мэдэхүйн арга хэмжээ зохион байгууллаа

 

       Энэ жил шинэ, ардчилсан /1992/ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн тэгш ой тохиож байгаа билээ. Шинэ, ардчилсан Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталж, 2 дугаар сарын 12-ны өдрөөс улс даяар дагаж мөрдөж эхэлсэн.

 

       

       Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан Монголын шүүгчдийн холбооны Архангай аймаг дахь салбар хорооноос санаачлан аймгийн анхан болон давж заалдах шатны нийт шүүгч, шүүхийн Тамгын газрын ажилтнууддаа “Үндсэн хуулийн хөгжил, 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдол-Үндсэн хуулиа танин мэдэхүй” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга илтгэл танилцууллаа.

 

     

       Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Үндсэн хуулийн /1992 он/ төслийн хэвлэлт болон анхны дэвтэрлэсэн хэвлэлтээс авахуулаад хожим иргэд байгууллагаас санаачлан хэвлүүлсэн төрөл бүрийн хэвлэлтийн үзэсгэлэн гаргаж шүүгч, ажилтнуудад танилцууллаа. Тус арга хэмжээ Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, Үндсэн хуульдаа хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн юм.

 

 

Архангай аймаг дахь шүүхийн тамгын газар