“Монгол дээлтэй өдөр” арга хэмжээг зохион байгууллаа
Монгол улсад шинэ үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр “Монгол дээлтэй өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэсний дээл хувцасны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх , үндэсний дээл хувцсаа зөв өмсөж хэрэглэх зорилгоор тамгын газрын нийт ажилтнууд монгол дээлээрээ нэг өдөр гоёлоо.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар